МУ-ын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн хандах хандлага судалгааг зохион байгууллаа

Манай компани нь нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх иргэдийн үнэлгээ, нам, улс төрчдийн рейтинг, тухайн хэсэгт тулгамдаж буй асуудал, цаашдын хандлагыг тодорхойлох судалгааг Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд болон Увс аймагт тус тус амжилттай зохион байгууллаа.

Судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан зохион байгууллаа. Тоон судалгааг олон шатлалт, бүлэглэн түүвэрлэх арга ашиглан явуулсан бөгөөд түүврийн үндсэн нэгж нь тус дүүрэг, аймагт оршин суугаа сонгуулийн насны иргэд байсан.

Энэ удаагийн судалгаагаар нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг улсын хэмжээнд судлахаас гадна дүүрэг, хороо, аймаг, сум, багт буюу иргэдийн амьдарч буй орчин тойронд нь тулгамдаж буй асуудлыг нарийвчлан судалж үзлээ. Мөн нам, улс төрчдийн рейтинг, иргэдийн улс төрийн идэвхи, оролцоо, итгэл, сонголтод нөлөөлөгч хүчин зүйлс болон иргэдийн хүлээлт, хүсэл тэмүүлэл, цаг үеийн байдал, цаашдын хандлагыг судаллаа.

Судалгааны үр дүнд иргэдийн төсөөлөн хүлээж буй улс төрчийн дүр зургийг гаргаж ирсэн нь сонирхолтой, үр дүнтэй болсон юм.

Захиалагч байгууллагууд маань иргэдэд тулгамдаж буй асуудал, санаа бодлыг нь үйл ажиллагаандаа тусган, шинэ шинэлэг санаачилга гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.