Sica LLC - МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
15852
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15852,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ

Мониторинг судалгаа нь аливаа үйл ажиллагааны одоо байгаа байдал болоод хэрэгжилтийн үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулдаг. Энэ хүрээнд бид дараах судалгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ

Суурь судалгаа

Аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон бодлого шийдвэр гаргахын өмнө үйл ажиллагааны зорилго, зорилтод нийцүүлэн бүс нутгийн хүн ам, нийгэм, эдийн засгийн суурь мэдээлэл бүрдүүлэх, хэрэгцээ тодорхойлох зорилгоор хийгдэх суурь судалгаанууд энэ бүлэгт хамаарна. Судалгааны төрөл хэлбэр, дизайныг төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны онцлогийг харгалзан захиалагч талтай зөвшилцөн тодорхойлох боломжтой.

Явцын буюу дундын мониторинг

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны явц дунд хэд хэдэн хяналтууд хийх нь ихээхэн үр дүнтэй, үйл ажиллагааны ач холбогдлыг нэмэгдүүлэх чухал алхам юм. Төсөл, хөтөлбөрийн зорилго, бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг тооцох, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, явцын дунд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, алхмыг тодорхойлох, сайжруулах, боловсронгуй болгох арга замыг эрж хайх зэрэг дунд шатны үйл ажиллагаанд мониторинг ба үнэлгээ чухал ач холбогдолтой.

Үр дүнгийг мониторинг

Төсөл, хөтөлбөр бүр зорилтод үр дүндээ хүрсэн эсэхийг тодорхойлох, ер нь бодит  үр ашигтай болсон эсэхийг үнэлэх, үр дагаврыг хараат бус (хөндлөнгийн) байдлаар олон улсын арга зүйд нийцүүлэн үнэлэх явдал юм.

Бидний хийсэн судалгааны ажлууд