Монгол улсын эрүүл мэндийн салбарын цогц судалгаа

БНСУ-ын Мёнжи эмнэлгийн захиалгаар Монгол улсын эрүүл мэндийн салбарын суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, манай улсад гадаадын хөрөнгө оруулалт оруулах, гадаадын эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх боломж, эрүүл мэндийн салбарын талаарх иргэдийн санал бодлыг илэрхийлсэн иж бүрэн судалгаа болсон юм.

Нийт 8 бүлэг сэдвийн хүрээнд нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Монгол улсын ерөнхий төлөв байдал,
  • Эрүүл мэндийн инфра систем,
  • Эрүүл мэндийн хэрэглэгч,
  • Эрүүл мэндийн аялал жуулчлал,
  • Эрүүл мэнд хамгаалал ба хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн талаарх судалгаа,
  • Монгол улсын эмнэлгийн IT системийн тухай,
  • Монгол улсын эрүүл мэндийн салбарын талаарх түүвэр судалгаа,
  • Дүгнэлт, санал зөвлөмж.

Хамтран ажилласан Мёнжи эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.