Монгол банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааны үнэлгээг хийлээ

Монголбанкны олон нийттэй харилцах үйл ажиллагаанд үнэлгээ хийх, олон нийтэд банкны талаарх мэдээ мэдээлэл, явуулж буй үйл ажиллагааны хүртээмж, түүний ойлгомжтой байдлыг тодруулах зорилготой судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус судалгааг иргэд болон оролцогч тал гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр явуулсан. Иргэдийн төлөөлөлд Улаанбаатар хотын хүн амыг төлөөлөхүйц 1416 иргэдийг сонгон авсан бол оролцогч талуудын төлөөлөлд 615 албан хаагчийг хамрууллаа.

Тус судалгааны үр дүн нь үндсэн 4 хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Судалгаанд оролцогчийн ерөнхий мэдээлэл,
  • Монголбанкны олон нийтэд танигдсан байдал,
  • Монголбанкны хэрэглэгчийн үнэлгээ,
  • Монголбанкны олон нийттэй харилцах үйл ажиллагааны үнэлгээ зэрэг болно.

Бид судалгаанд олон улсын судалгааны байгууллага болох IPSOS-ын танигдсан байдлын пирамидыг ашиглан үр дүнг боловсруулснаараа онцлог болсон. Мөн төв банкны танигдсан байдлыг Шинэ зеландын төв банкны танигдсан байдалтай харьцуулан авч үзсэн.

Харин хэрэглэгчийн үнэлгээг 5 баллын үнэлгээнд тулгуурлан явуулсан бөгөөд 1 бол маш муу, 2 бол муу, 3 бол дунд, 4 бол сайн, 5 бол маш сайн гэсэн утгыг агуулсан болно. Монголбанкны хэрэглэгчийн үнэлгээг нийт 14 үзүүлэлтийн хүрээнд явуулсан ба Монголбанкны ерөнхий үнэлгээний 5 үзүүлэлт, ил тод байдлын үнэлгээний 5 үзүүлэлт, олон нийттэй харилцах үйл ажиллагааны үнэлгээг 4 үзүүлэлтээр тус тус тодорхойлон, судалгааны үр дүнд үндэслэн санал, зөлөмжийг өгөв.

Бидэнтэй хамтран ажилласан Монголбанкны хамт олонд талархад илэрхийлэн, ажилд нь өндөр амжилт хүсье.