“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн үнэлгээ

Судалгаа зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь ХЗДХЯ-ны захиалгаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилго нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэх бөгөөд үндсэн 5 зорилтын хүрээнд нийт 41 үйл ажиллагааг 2017-2021 он хүртэл  2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөтөлбөрийн I үе шат 2017-2019 онд хэрэгжсэнээр энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг хийсэн юм.

Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээгээр хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хүрээнд тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилт зорилтот түвшинд хүрсэн эсэхэд үнэлгээ хийж, санал зөвлөмж боловсруулсан юм.

Манай улсын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис түүнтэй холбоотой гэмт хэрэг, холбогдох асуудлууд сүүлийн жилүүдэд нийгэмд нэлээд хурцаар тавигдаж байгаа учир бодлогын баримт бичиг болон энэ чиглэлд тэмцэж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, дүгнэж байгаа нь цаг үеэ олсон, ач холбогдол өндөртэй ажил болсон.

Энэхүү үнэлгээний ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан бүх оролцогч талуудын төлөөллүүддээ талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй