Манай хамт олон Хонконг улсаар аялаад ирлээ

2014 он манай хамт олонд үр өгөөжөө өгсөн, амжилт бүтээл, эрч хүчээр дүүрэн он байлаа. Бид амжилтаа бататган, ажилчдаа урамшуулан  Хонконг улсад 4 өдрийн аялал хийж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдийг мартагдашгүй адал явдлаар дүүрэн өнгөрүүллээ.

Бид аялалын эхний өдрөө PEAK PARK өндөрлөг дээр гарч, “Оддын өргөн чөлөө”-гөөр аялаж, дурсамжит түүхийг өгүүлсэн кино одууд, алдартнуудын лааны тосон музейтай танилцсан юм. Хоёр дахь өдөр нь Диснейн ертөнцөөр бүтэн өдрийн турш үлгэрийн баатруудтай зургаа авахуулж, хамгийн сүүлийн үеийн технологийн 4D кино үзэж үлгэрийн оронд өөрөө очсон мэт гайхалтай мэдрэмж, эрч хүчийг авч, тоглоом тоглож, ирээдүйн ертөнц, адал явдлын ертөнц, шидэт ертөнцөөр аялаж, алдарт Диснейлэндийн гайхамшгийг мэдэрсэн. Гурав дахь өдөр нь Cable car–аар явж Хятадаар бол Tian Tan Budda гэж нэрлэгддэг, англиар Big Budda хэмээн алдаршсан хөшөөний ойр орчмоор аялсан бөгөөд энэ нь Хятадын нутаг дэвсгэрт байдаг 5 том буддагийн нэг, энх тайвны бэлэг тэмдэг болдог ажээ. Тус хөшөөний ойр орчмоор мартагдашгүй аялалын нэг өдөр маань өрнөсөн юм. Сүүлийн 4 дэх өдөр чөлөөт өдөр байсан бөгөөд худалдаа наймаа хийж, охидууд маань жинхэнэ хобби нь хөдлөн цагийг зугаатай өнгөрүүллээ. Ийнхүү 4 өдөр цагийг хамтдаа хөгжилтэй, үр бүтээлтэй, сайхан өнгөрүүлсэн адал явдлаар дүүрэн аялал маань өндөрлөсөн юм.

news-pic

Компанийн нийт хамт олондоо ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Эрч хүч, урам зоригоор дүүрэн байж илүү ихийг хийж бүтээхийн төлөө хамтдаа тэмүүлцгээе…

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй