Манай компани Хүрэлтогоот ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбар хуралдааныг 5 дахь жилдээ ивээн тэтгэж оролцлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хүрэлтогоот ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбарын хуралдаан 2019 оны 10 сарын 18-ны өдөр Хүрэлтогоот одон орон судлалын төвд амжилттай болж өндөрлөлөө.

Манай компани нь энэхүү ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбарын тусгай байрын шагналыг 5 дахь жилдээ ивээн тэтгэж оролцсон бөгөөд SICA компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг тус шагналыг гардуулан өгсөн юм.

Энэ жилийн тусгай байрын шагналт байранд “Сонгуулийн судалгаанд дүн шинжилгээ хийх арга зүйн асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн оролцсон Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Орон зайн дундын мэдээллийн сангийн ажилтан докторант Г.Цогтдэлгэр шалгарсан байна.

Жил ирэх тусам ЭШБХ улам өргөжин тэлж, залуу судлаачид нэн шаардлагатай асуудал хөндсөн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьсоор байна.

Гранпри, шагналт байранд шалгарсан, илтгэл хэлэлцүүлж оролцсон бүх оролцогч нартаа болон зохион байгуулагчиддаа SICA компанийн хамт олноос халуун баяр хүргэе!

SICA LLC – ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй