ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭХ ТАЛ ДЭЭР СОЦИАЛИСТ ҮЕИЙНХЭН ӨӨДРӨГ, ШИНЭ ҮЕИЙНХЭН ГУТРАНГИ БАЙНА

Монголын санхүүгийн зах зээлийн холбоосудалгаазөвлөх үйлчилгээний SICA компани хамтарч Монголын хүн амын үеүдийг тодорхойлох судалгааг анх удаа хийжээМонголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, SICA компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг нартай ярилцлааТэд “Монголын залуу үе Америкийн Z-үүдээс тэс өөр” гэж хэлж байна.


-Baby boomer, Z гэх мэт үеүдийн тухай амтай бүхэн ярьжулстөрчид хүртэл baby boomer ингэдэг тэгдэг гээд яриад эхэллээМонголд шууд буулгах боломжгүй ойлголт гэв үүЯагаад буулгах боломжгүй гэж?

Ө.Ганзориг: Таны асууж байгаа үеүдийн хувьд Америкт хамаарах ойлголт. Биднээс огт өөр замаар явж ирсэн улсын иргэдэд хамаарах тодорхойлолт байгаа юм. Капиталист, ардчилсан нийгэмд өсч бойжиж буй хүмүүсийг үеэр нь ангилсан зүйл. Тэр орчинд өсч хүмүүжсэн “Baby boomer”-үүдийн хандлага, чиглэл, сонирхол С.Баяр даргын үетэй ямар ч хамаагүй гэсэн үг. Z-үүд ингэдэг тэгдэг гэсэн Америкийн мэдээг Монгол руу шууд буулгаад “Z-үүд ингэдэг” гээд мэдээлэх нь буруу гэж хэлэх гээд байна л даа.

-Манайд үеүдээ судалсан судалгаа байдаг уу?

Ө.Ганзориг: Манайд ийм судалгаа огт хийгдэж байгаагүй юм байна. Ийм шалтгаанаар SICA компанитай хамтарч үеүдийн судалгааг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлүүлсэн юм. 1200 хүнийг хамрууллаа. Шинжлэх ухааны үндэстэй онолын асуултууд бэлдсэн. Баруунд хүмүүсээ тав хуваасан байдаг л даа, манайд бол дөрвөн үед хуваагдаж байна. Нэг л дэлхийд амьдардаг учраас Америкийн таван үетэй харьцуулбал бага зэргийн давхацлууд бий. Залуус инстаграм ашигладаг гэх мэт ижил зүйлс олон байгаа. Суурь итгэл үнэмшлийн хувьд л ялгагдаж байна. Жишээ нь, “Биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарах асуудал уу” гэсэн асуултад бүх үе “Хувь хүний эрх чөлөөнд хамаарахгүй” гэсэн хариу өгсөн. Америкийн үеүдтэй харьцуулаад харахаар тэс өөр ялгаа. Америкчууд либерал филорсофиороо биеэ үнэлэхийг хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж хариулж байхад монголчууд огт өөр хандлага гаргасан. Коммунист нийгмийн “Нийгэм чамаас шаардаж буй шаардлагыг биелүүлж амьдрах ёстой” гэсэн үзэл бүх үед ажиглагдлаа. Миллениал гэгдэж буй хэсэг ч ийм бодолтой байна. Дэлхийд ижил хүйстний гэрлэлт, марихуан, биеэ үнэлэлт гэсэн гурван зүйлээр либерал үзэл, эрх чөлөөг хэмждэг. Судалгаанд оролцогчдын 90 гаруй хувь нь эдгээрийг болохгүй, буруу гэсэн хариу өгсөн. Ийм гурван асуултаар л Монголын үеүд Америкийнхаас ялгаатайг баталчихаж байгаа юм.

-Монголд дөрвөн үе байгаа гэж ойлголооҮеүдээ яг яаж ангилав?

Ө.Ганзориг: Төрсөн жил нь 1964 он хүртэлх хүмүүсийг социалист үеийнхэн гэж тодотголоо. Тэдний залуу нас нь социализмын бүтээн байгуулалтын үед өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, хуучин нийгмийн үр шимийг хүртсэн хэсэг. Дараагийнх нь завсрын үеийнхэн. Залуу нас нь социалист, коммунист нийгмийн зааг дээр гацсан хэсэг. 1965-1982 оныхон энэ хэсэгт багтаж байгаа. Шилжилтийн үе гэсэн ангилалд социализм, коммунизмын үеийг үзээгүй хэсэг багтлаа. Дөрөв дэх нь шинэ үеийнхэн. 1995 оноос хойш төрсөн хэсэг энэ үед багтана. Нийгэм эдийн засгийн асуудлууд, хэрэглээ гэх мэт хэд хэдэн өнцгөөс харж байж ингэж ангиллаа.

-Бизнесийнхэн Z үеийнхэн рүү чиглэсэн маркетинг хийнэ гээд Америкийн Z-үүдийг судлаад яваа байх. Төр засгаас залуус руу чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ магадгүй Америкийн Z-үүдийн онцлогийг харж судалж яваа ч юм билүүИнгээд харахаар та бүхний хийсэн судалгаа олон салбарт хэрэг болох нь ээ?

Ө.Ганзориг: Тэгэлгүй яахав. Монголын компанийн маркетингийн захирлууд Z үеийнхэн ийм онцлогтой учраас ингэе тэгье гэж яриад сууж болохгүй л дээ. Шилжилтийн үеийнхэнд ямар маркетинг хийх вэ, завсрын үеийнхэн ямар бодолтой явдаг вэ гэдгийг анзаарах боломж бүрдчихлээ гэж хэлж болно. Төрийн хувьд боловсрол, нийгмийн чигийн хүн рүүгээ чиглэсэн бодлого гаргахад тус нэмэр болохоор судалгаа хийгдлээ гэсэн үг.

-Ингэхэд үеүдийн судалгаа дэлхийд хэдийнээс хөгжиж эхэлсэн юм болТа нар судалгаагаа яг ямар аргаар хийсэн бэ?

Ж.Эрдэнэбилэг: Өндөр хөгжилтэй орнууд ХХ зуунаас үеийг судалж эхэлсэн. Кarl Мannheim гэж хүний 1928 онд гаргасан загвар л даа. Тэр хүн “Үеүдийн асуудал” гэсэн нийтлэлдээ “Өсвөр үе, залуу үед нь тухайн нийгэмд ижил төстэй үйл явдал тохиолдох нь хүмүүсийн хандлага төлөвшихөд нөлөөлдөг. Үүнийг үеийн ижилсэл гэнэ” хэмээн онцолсон байдаг. Бид үеүдийг Кarl Мannheim-ийн загвараар судалсан. 1990 оны хувьсгал, дижитал эрин үеийн өөрчлөлт үеүдэд яаж нөлөөлснийг судалсан гэсэн үг.

-Шинэ үе их сонирхолтой санагдаж байнаСоциализмын тухай ямар ч төсөөлөлгүй үе учраас ялгаа онцлог ихтэй байх…?

Ж.Эрдэнэбилэг: Шинэ үеийнхний хувьд цэвэр капиталист гэр бүлд төрсөн хэсэг. Нийгмийг үзэх үзэл, улстөрийн үзэл баримтлал, ёс суртахууны баримжаа, хэрэглээ гэх мэт таван үзүүлэлтээр харахад ялгаатай байдал, хандлага анзаарагдаж байгаа. Бид суурь судалгаа хийж үеүдээ ангилчихлаа. Цаашдаа үе дотор нь ангилах ажил бий. Яг нарийндаа нийгмээрээ бужигнаж, зөвшилцөлд хүрч чадахгүй яваагийн цаад шалтгаан ч үеүдийн судалгаа байхгүйтэй холбогдоно.

Ө.Ганзориг: Нийгмийг үе болгон өөр өөрөөр харж байна. “1990 оноос хойш ёс суртахуун, үнэт зүйлс, шударга ёс сайжирсан уу” гэж асуухад социалист, шилжилтийн үеийнхний жар гаруй хувь нь “Муудсан” гэсэн хариу өгсөн. Гэтэл завсрын, шинэ үеийнхэн 40-43 хувь нь “Сайжирч байгаа” гэж үзэж байна. 1990 оноос хойш эдийн засаг, амьжиргаа сайжирсан уу гэхээр социалист үеийнхний 43 хувь нь муудаж байна гэж хариулах жишээний. Харин залуу шинэ үеийнхэн сайжирч байгаа гэсэн хариу өглөө. Социализмыг гадарладаг үеийнхэн дүгнэлтээ шударга ёс талаас нь харж хийж байна. Баян хоосны ялгаа хэт гүнзгийрсэн гэдэг талаас эдийн засгийг үнэлж байна гэсэн үг. Шинэ болон завсрын үеийнхэн “Хэрэглээ сайжирсан. Өндөр шилэн барилгууд боссон, айл бүр машинтай, дэлгүүр болгонд бараа элбэг байна” гэсэн нүдээр хараад “Эдийн засаг сайжирсан” гэж үнэлсэн. Нэг асуудлыг өөр өөрөөр харж явааг үе гэж тодотгоод байгаа юм. Түүнээс биш хөгшин, залуугийн асуудал биш.

үүлийн үед ардчилал хэрэгтэйхэрэггүй гэсэн талцал мэр сэр анзаарагдах боллооАрдчиллын итгэл үнэмшлийн хувьд үеүд ямархуу хандлага төсөөлөлтэй явдаг юм бол?

Ө.Ганзориг: “Төр олон нийтийн эрх ашгийн төлөө хувийн өмчийг хурааж авч болох уу” гэж асуухад шинэ үеийнхний 70 гаруй хувь нь болохгүй гэж хариулсан бол социалист болон завсрын үеийнхний тухайд хувь нь багасчихаж байгаа юм. Хураах нь зөв гэсэн хариулт 25 хувь ороод ирэх жишээний. Улс төрийн итгэл үнэмшлийн хувьд гээд харахаар шинэ болон шилжилтийн үеийнхэн Монголын өнөөгийн улстөрийн тогтолцоонд итгэх итгэлээ алдчихаж гэж хэлж болохоор байна. 70 хувь нь итгэлгүй гэсэн хариу өгсөн. Шинэ үеийнхний 78 хувь нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Бид шууд бус асуултын аргаар тухайн хүний ёс суртахуун яаж тогтсоныг тандсан. Хоёр гурван шалгалт асуулт тавьсан юм. Социалист үеийнхэн шударга ёсны чиг баримжаа өндөр хэрнээ либерал хэмжигдэхүүн нь маш бага байна.

Ж.Эрдэнэбилэг: Жишээ нь “Ажил олгогч чинь таны ажлыг шударгаар үнэлдэг үү” гэж асуухад социалист үеийнхний 60 гаруй хувь нь “Тиймээ, бүрэн санал нийлж байна” гэсэн хариу өгсөн. Харин шинэ үеийнхний 43 хувь нь санал нийлсэн. Өөрөөр хэлбэл шинэ үеийнхнээс ажлын хөлсөө чамласан, шалтаг тоочдог, хувирамтай, туйлбаргүй байдал анзаарагдах жишээний.

Ө.Ганзориг: Товчхондоо социалист үеийнхэнд нэлээд том ялгаа харагдаж байна. Завсрын, шилжилтийн үеийнхэн хоорондоо бага зэрэг төстэй. Социалист үеийнхнийг хуучинсаг гэж хэлж болохоор. Түрүүн хэлсэнчлэн шударгын хэмжүүр өндөр, либериал мэдрэмж багатай, социалист үеэ санагалзах маягтай байна. Шинэ үеийнхэн илүү арилжааны. Дөнгөж ажлын гараагаа эхэлж яваа мөртлөө хөдөлмөрийг нь шударгаар үнэлэхгүй байна гэх жишээний.

-Шашин шүтлэгийн хувьд үеүдэд ялгаа байна уу?

Ж.Эрдэнэбилэг: Үеүдийн хооронд ялгаа гараагүй. Ямар нэг шашин шүтдэг үү гэж асуухад 40 гаруй хувь нь тийм гэж хариулсан. Шашиндаа хэр чухалчилж ханддагийг нь тандах гэж зан үйл хэр үйлддэг вэ гэж асуухаар ихэнх нь жилдээ гурвын дотор үйл хийдэг гэсэн хариу өглөө. Цагаан сараар мөр гаргах, шинийн найманд багтаж заслаа хийх, Хамрын хийд орох гэх мэт дадал шахуу болчихсон зүйлсийг хийдэг гэсэн үг Дөрвөөс дээш удаа зан үйл үйлддэг нь 12 хувь байна. 11-ээс дээш үйл хийдэг нь 4-хөн хувь байгаа юм. Ингээд харахаар манайх бараг л шашингүй улс болж таараад байгаа юм.

-Буддын шашинтай гэж хэдэн хувь нь хариулсан бэ?

Ж.Эрдэнэбилэг: “Ямар шашныг илүүд үздэг вэ” гэж асуухаар 85 хувь нь буддын шашин гэсэн хариу өгсөн. долоон хувь орчим нь Христийг онцолсон. Гэтэл 11-ээс дээш үйл хийдэг хүмүүсийг задлаад харахаар 33 хувь нь Христийн шашныг илүүд үзэгсэд байсан. Харин буддын шашинтнууд 52-хон хувь байх жишээний. Тэгэхээр христийн шашны итгэгчдийн хувь нь цөөн ч тууштай шүтэгдчид гэж харагдаж байна.

-Эцэг, эх хүүхдэдээ хэр хүчтэй нөлөөлж байна вэ?

Ө.ГанзоригАмерикийн baby boomer-үүд X үеийнхний аав ээж гэж үзвэл үр хүүхдэдээ үзүүлэх нөлөө нь их байдаг. Манайд ч ялгаа алга. Аав, ээжүүдийн нөлөөлөл өндөр байна. Социалист, завсрын үеийн аав, ээжүүд нөлөөлсөн гэдэг утгаараа Америкийн миллениалуудаас үзэл бодол хандлагын хувьд тэс өөр үзүүлэлтүүд гарч ирж байна л даа.

-Тэгэхээр социалист үеэс шинэ үеийнхэн тэс өөр гэсэн үзэл хандлага худлаа болж таарах нь ээ?

Ө.Ганзориг: Тэс өөр гэж төсөөлөх нь хамгийн буруу төсөөлөл. Үе тодорхойлох судалгаагаар үеүдэд гарч буй өөрчлөлтийг харуулж байгаа юм. Та социалист нийгмийг илүүд үзэж байна уу гэхээр социалист үеийнхний 90 хувь тийм гэж хариулаад, шинэ үеийнхний 90 хувь үгүй гэж хариулахгүй гэсэн үг. Социалист үеийнхний 90 хувь тийм гэж хариулбал шинэ үеийнхний магадгүй 70 хувь нь тийм гэж хариулна. 20 хувийн энэ зөрүү нийгэм өөрчлөгдөж буйг харуулж байгаа юм. Өөрчлөлт ингэж явагддаг.

-Судалгаа хийх явцад гайхшируулсан үзүүлэлт олон байв уу?

Ж.Эрдэнэбилэг: Ер нь сюрпризний байсан л даа. Шинэ үеийнхнийг өвөө, эмээтэйгээ адилхан байна гэж бодоогүй. Залуу үе улстөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлийн хувьд өвөө, эмээтэйгээ төстэй шинж харуулж байгаа нь сюрпризний санагдсан. Америк залуустай ижил хандлагатай яваа гээд төсөөлтөл тийм байсангүй л дээ.

Ө.Ганзориг: Ямар нийгмийг илүүд үзэж байна вэ гэсэн асуултыг капиталис, социалист, аль алийг нь, алийг нь ч биш гэсэн сонголттойгоор тавихад дөрвөн үе дамнаад далаас дээш хувь нь социалист гэж хариулсан. Капиталист нийгэмд амьдарч яваа хэрнээ капитализм гэдэг үгээ ойлгохгүй яваа юм байна гэж дүгнэсэн. Мэдээж капиталист нийгэм хэрэггүй гэсэн утгаар биш л дээ. Капитализм гэдэг үгээ ойлгохгүй яваа байх нь гэсэн дүгнэлтэд хүрсэн. “2050 он гэхэд монголчууд сайхан амьдрах уу” гээд асуухаар шинэ үеийнхний 60 хувь нь “Итгэлгүй байна, яаж ч магадгүй” гэсэн хариу өгч байна. Социалист үеийнхний 40 хувь нь итгэлгүй байна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, социалист үеийнхэн илүү оптимист байна гэсэн үг. Залуусын ирээдүйд итгэх итгэл муу байгааг улстөрчид, төрийн байгууллагад тавьж буй дүгнэлт гэж ойлгож болно.

-Z, миллениал үеийнхэншинэ цагийнхан бидний аврал гэсэн утгатай тайлбар их дуулддагТэгж найдах нь хэр бодитой хандлага вэ?

Ж.Эрдэнэбилэг: Өмнөх үеэсээ нэг их ялгарах юмгүй. залуу үе дотроо масс нь залхуу, мэдлэг боловсрол муутай гэсэн зураг гарах жишээний. Тэгэхээр дараа үеэ залж чиглүүлж, өөрчлөлтийг бага багаар хийж явах нь илүү зөв шийдэл гэж харагдаж байна. Шинэ үе гарч ирээд л гоё болно гэсэн ойлголт байхгүй.

Ө.Ганзориг: Судалгааны багт социологич, сэтгэл зүйчид хамтарч ажилласан. Гэхдээ энэ судалгааг хийснээр бүх асуултад хариу өгсөн гэсэн үг биш. Цаашид үеүдээ бүр нарийн судлах шаардлагатай. Судалгаа хийсэн хоёр байгууллагын зүгээс социологич, эдийн засаг, бизнес эрхлэгчдийг энэ судалгаатай сайтар танилцаж ажилдаа ашиглахаас гадна дараагийн шатны судалгаанд хамтарч ажиллах, энэ судалгаанд шүүмж бичих гэх мэтээр хамтарч ажиллахыг хүсч байна. Маргаан дэгдээх судалгаа хийсэн гэж олзуурхаж суугаа. Мэдээж төгс юм хийсэн гэж бодохгүй байна. Ямартаа ч таван сарын турш олон хүнтэй баг ажиллаж судалгаагаа дуусгалаа. Төрийн нийгмийн талаар баримтлах бодлого, цаашлаад яривал сэтгүүл зүйд хүртэл хэрэгтэй. Наад зах нь ямар төрлийн уншигчид байна вэ гэдгийг нарийвчилж судалж болно.

 

https://dnn.mn/

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй