Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөвийн судалгаа

Манай компани “Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөвийн судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ.

Бид судалгааны мэдээлэл цуглуулалтыг анхдагч мэдээллийн эх сурвалж буюу тоон судалгааны аргаар гүйцэтгэсэн ба судалгааны хамрах хүрээг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр тодорхойлж, 500 орчим иргэдийг хамруулсан.

Иргэдийн барилгын материал худалдан авах зан төлөвийг хэрэглээний түвшинд үндсэн долоон үзүүлэлтийн хүрээнд тооцон гаргасан ба хэрэглээний онцлог, цаг хугацаа болон нөлөөлөгч хүчин зүйлсээс хамааруулан нарийвчлан тодорхойлохыг зорьсон. Энэхүү судалгаагаар хэрэглэгчдийн сонголт, барилгын материал худалдан авалтын давтамж болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, худалдан авалтын чадамж, төлбөрийн нөхцөл, барилгын материалын онлайн худалдан авалтын хандлага, мэдээлэл авдаг суваг, худалдан авалтын цаашдын чиг хандлага зэргийг тус тус тодорхойлж, дүн шинжилгээ хийлээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй