Иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтын зан төлөв, онцлогийн судалгааг хийлээ

Барилгын салбарт тэргүүлэгч ХУРД ГРУПП-ийн захиалгаар Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн тодорхой байршилд оршин суудаг иргэдийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын зан төлөвийг тодорхойлох, шаардлагатай байгаа үйлчилгээг илрүүлэн гаргах судалгааны ажлыг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Судалгааны хамрах хүрээг зорилтот бүс нутгийн газар зүйн байршлаас нь хамааруулан 6 бүс нутагт хуваасан бөгөөд тодорхой шалгуур тавин, тус шалгуурыг хангасан оролцогчдоос судалгааг авсан юм.

Судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан явуулсан. Тоон судалгааны үр дүнг бататгах, илүү нарийвчилсан мэдээлэл олж авахын тулд чанарын судалгааг хийсэн. Тоон судалгааг нүүр тулсан ярилцлагын аргаар зохион байгуулж, зорилтот бүс нутагт байршиж буй 1064 өрхийн төлөөлөл хамруулсан бол, чанарын судалгааг бүлгийн ярилцлагын аргаар зохион байгуулж, нийт 10 өрхийн төлөөллийг хамрууллаа.

Судалгаа нь ерөнхий 2 үндсэн хэсгээс бүрдсэн.

  • Нэгдүгээрт, өрхийн ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САГСНЫ БҮТЦИЙГ НАРИЙВЧЛАН СУДАЛСАН бөгөөд одоогийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, ахуйн хэрэглээний худалдан авалт, тэдгээрийн давтамж, бүтээгдэхүүн сонголт, шийдвэр гаргалт, нэг удаагийн худалдан авалтад зарцуулдаг мөнгөн дүн, тогтмол үйлчлүүлдэг худалдааны төв, сонгон үйлчлүүлдэг шалтгаан зэргээр нарийвчлан судлав.
  • Хоёрдугаарт, шинээр тун удахгүй ашиглалтад орох гэж буй ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БҮТЦИЙГ ТОДОРХОЙЛОН гаргасан. Үйлчилгээний төвийн хэрэгцээ, шаардлага, түүнд зайлшгүй оруулах шаардлагатай үйлчилгээнүүдийг нарийвчлан судалж, холбогдох бүтцийг гаргаж ирсэн нь захиалагчийн таашаалд ихээхэн нийцсэнд бидний хувьд ч сэтгэл хангалуун байна.

Тус судалгаа нь захиалагчийн маань стратеги, маркетингийн төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой юм.

Бидний судалгааны үр дүн Та бүхэнд шинэ боломж, хөгжил дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.