Инээмсэглэлийн ач тус

Өнөөдөр инээдмийн баярын өдөр билээ. Та бүхэнд инээмсэглэлтэй холбоотой сонирхолтой тоо баримтыг хүргэж байна.

Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг, ид шидийн гэмээр хүний сэтгэлийн илрэл, мэдрэмж юм. Бид 18-19 янзаар инээмсэглэдэг, дунджаар 3 секунт үргэлжилдэг бөгөөд инээхэд хүний 230 булчин тэнийдэг байна. Нийт хүмүүсийн 74% нь инээмсэглэх дуртай бол, 26% нь чөлөөтэй инээмсэглэх дургүй байдаг байна. Чөлөөтэй инээмсэглэх дургүй хүмүүс өөрсдийнхөө шүдийг хангалттай цагаан, тэгш биш гэж үздэг байна.