“Залуучуудын судалгаа” -ны сургалт зохион байгууллагдлаа

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтийн захиалгаар АНУ-ын РЭНД /RAND/ корпораци “Залуучуудын судалгаа” явуулж байгаа бөгөөд бид мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээж, хамтран ажиллаж байна.

РЭНД корпораци нь судалгаа явуулах, дүн шинжилгээ буюу анализ хийх чиглэлд ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй жилийн түүхтэй АНУ-ын томоохон корпорациудын нэг юм. Олон жилийн түүхтэй дэлхийн тэргүүлэх байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь бидний чадавхи, туршлага нэмэгдэхэд том түлхэц болно гэдэгт найдаж байна.

Ийнхүү бид  “Залуучуудын судалгаа”-ны багийн ахлагч, хянагч, судлаач нарыг бэлтгэх сургалтыг 2014 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Залуучуудын судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын ажил Улаанбаатар хот, Монгол улсын 21 аймаг, 71 суманд зохион байгуулагдана. Иймд сургалтад манай 21 аймгийн гэрээт судлаач нар бүгд хүрэлцэн ирж хамрагдсан юм.

Нийт Улаанбаатар хот болон орон нутгийн судлаач нартаа ажлын өндөр амжилт хүсье.