“ЗАЛУУЧУУДЫН СУДАЛГАА”-НЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн судалгааны институтийн захиалгаар АНУ-ын RAND корпораци “Залуучуудын судалгаа” явуулж байгаа бөгөөд бид мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээж, хамтран ажиллаж байна.

RAND корпораци нь судалгаа явуулах, дүн шинжилгээ буюу анализ хийх чиглэлд ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй жилийн түүхтэй АНУ-ын томоохон корпорациудын нэг юм. Олон жилийн түүхтэй дэлхийн тэргүүлэх байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь бидний чадавхи, туршлага нэмэгдэхэд том түлхэц болно гэдэгт найдаж байна.

Ийнхүү бид “Залуучуудын судалгаа”-ны багийн ахлагч, хянагч, судлаач нарыг бэлтгэх сургалтыг 2014 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Залуучуудын судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын ажил Улаанбаатар хот, Монгол улсын 21 аймаг, 71 суманд зохион байгуулагдана. Иймд сургалтанд манай 21 аймгийн гэрээт судлаач нар бүгд хүрэлцэн ирж хамрагдсан юм.

Нийт Улаанбаатар хот болон орон нутгийн судлаач нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.