Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, зардлын бүтцийн судалгаа

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар Монгол улсад бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох, түүнийг шийдэх арга замыг тодруулах зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зардлын бүтцийн судалгаа”-г явуулсан. Бид энэхүү судалгааны мэдээлэл цуглуулалт, боловсруулалтыг 2015 оны оны 1-р сарын 28-ны өдрөөс 2015 оны 2-р сарын 28-ны өдрийн хооронд амжилттай гүйцэтгэлээ.

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн зардлын бүтцийн судалгаа”-нд бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас үйл ажиллагааны чиглэл, байршил, орлогын түвшинг харгалзан түүвэрлэсэн нийт 808 аж ахуй нэгж байгууллагыг хамруулсан.

Тус судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүргийн 705, Дархан-Уул болон Орхон аймгуудын 103 аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулж, тэдгээрийн бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг нарийвчлан тодруулж судалгааны ажлынхаа гол зорилтод хүрч чадсан.

Хамтран ажилласан Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олон болон манай судалгаанд идэвхитэй хамрагдсан нийт аж ахуй нэгж байгууллагууддаа талархлаа илэрхийлэхийн ялдамд бид та бүхэнтэй хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.