ЕБС-ийн багш нарын ХБӨ талаарх мэдлэг, хандлага, ойлголтыг тодорхойлох мониторинг судалгааг хийлээ

Бид Монголын Мянганы Сорилтын Сангийн захиалгаар ерөнхий боловсролын сургуулийн багш (ЕБС) нарын халдварт бус өвчний (ХБӨ) талаарх мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлох судалгааг хийлээ.

Судалгааны гол зорилго нь ЕБС-д нийгмийн эрүүл мэндийн хичээл явуулдаг багш нарын ХБӨ-ийн талаарх мэдлэг, хандлага, дадал (МДХ)-ыг үнэлэн, тэдний МДХ-ыг цаашид нэмэгдүүлэх зөвлөмж, санал боловсруулах тулгамдсан асуудлын талаарх санал, бодлыг судлах байсан.

Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн болон 18 аймаг, 25 сумдын ЕБС-ын багш нарыг анкетын судалгаанд хамруулж, хотын бүсэд 5, аймгийн төвүүдэд 3, сумдад 2 бүлгийн ярилцлага (FGD) хийсэн.

Халдварт бус өвчнийг бууруулах үндсэн нөхцөл нь хүмүүсийн ХБӨ-ний талаарх мэдлэг байх бөгөөд энэхүү мэдлэгийг ЕБС-ийн орчинд олж авах нь маш чухал юм. Бидний хийж буй ажил нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа ХБӨ-ийг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.