Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” компани дотоод хүний нөөцийг идэвхжүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд “Дундын хуримтлалын бүлэг” түүний ажиллах зарчим, ач холбогдол болон хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлага хуваалцах зорилго бүхий анхны уулзалтыг 2018 оны 02 сарын 06 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтын зочин илтгэгчээр Дэлхийн зөн Монгол ОУБ-н сургагч багш, “Амгалан Цогц Хөгжил” ТББ төслийн зохицуулагч Ш.Мөнхцэцэг багш удирдан явууллаа.
“Дундын хуримтлалын бүлэг” сургалт нь “Төгсөлтийн нэгдсэн модель” олон улсын аргачлалын нэг үзүүлэлт (индекатор) бөгөөд Дэлхийн зөн Монгол ОУБ нь “Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслөөр дамжуулан Монгол Улсад анх удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлага, зөвлөмжөө бидэнтэй нээлттэй хуваалцлаа.