Гэр хорооллын өрхүүдэд халаалт нэвтрүүлэх боломжийн судалгаа

Их Эрин Элч ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн цахилгаан халаалтын системийн хэрэглээ, нэвтрүүлэх боломжийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус судалгаагаар гэр хорооллын өрхүүдийн дулаалгын асуудлаа шийдвэрлэж буй байдал, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, цахилгаан халаалтын системийн талаарх санал бодол зэргийг дэлгэрүүлэн судаллаа.