Гар утас хэрэглэгчдийн сэтгэл ханамж, зан төлөвийн түүвэр судалгааг амжилттай гүйцэтгэлээ

Манай компани нь гар утас хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглээний зан төлөвийн түүвэр судалгааг амжилттай гүйцэтгэлээ. Тус судалгаагаар оператор компаниудын хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, оператор компаниудын хувьд үнэнч хэрэглээний хандлага болон гар утас хэрэглэгчийн одоогийн болон ирээдүйн зан төлөвийг тодорхойлсноороо онцлог судалгаа боллоо.

Тоон судалгаагаар гар утас хэрэглэгчдийн өрхийн гишүүдийн болон өөрийн гар утасны хэрэглээг дэлгэрэнгүй судалсан бол, чанарын судалгаагаар оператор компанийн сонголт, цаашдын хандлага, хэрэглээг нарийвчлан судаллаа.