Газар, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн суурь судалгаа зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай гүйцэтгэлээ

Нийслэлийн орон сууцны корпорацийн захиалгаар “Газар, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн судалгаа” зөвлөх үйлчилгээний ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөлтийг уялдуулах, нийслэлийн орон сууцны нэгдсэн бодлого, зорилтот бүлэг, орон сууцны бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох, орон сууцны үнийг тогтворжуулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах зорилгоор нийслэлийн орон сууцны нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлын газар, үл хөдлөх, дэд бүтцийн суурь судалгаа, үндсэн мэдээллийг бүрдүүлэхэд судалгааны зорилго оршино.

Тус зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд 4 төрлийн иж бүрэн судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.

  1. Газар болон орон сууцны газрын зах зээл ба газар ашиглалтын судалгаа,
  2. Инженерийн дэд бүтцийн судалгаа,
  3. Нийгмийн дэд бүтцийн судалгаа,
  4. Үл хөдлөх хөрөнгийн судалгаа,

Дээрх судалгаа бүр нь нарийн төлөвлөлт, мэргэжлийн зөвлөх, нарийвчилсан шинжилгээ, анализ шаардагдаж байсан бөгөөд судалгааны үр дүнд бий болсон онцлог үр дүн, санал санаачлагаас дурдвал:

  • Газрын үнийн индекс, үнэ цэнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлсон.
  • Үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийг харуулдаг HDSI индексийг Монгол улсад анх удаа тооцоолсон,
  • ArcGS программ дээр нийгмийн дэд бүтэц болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэг бүрчлэн оруулж өгсөн бөгөөд УБ хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг хүссэн дүүрэг, хороо, нэгжээр газар зүйн байршлаар харах бүрэн боломжийг бүрдүүлсэн,
  • Та ямар байршил дээр, ямар орон сууцны барилгыг барихыг хүсч байна вэ? гэдэгтээ бүрэн хариулт авах боломжтой. Учир нь бидний үүсгэсэн мэдээллийн сан, программ хангамж нь таныг байршлаа сонгоход л таны барих гэж буй барилгын1 м.кв-ын өртгийг энгийн аргаар тооцоолоод гаргаад ирнэ.
  • Таны барилга барих гэж буй байршлын ойролцоох нийгмийн дэд бүтэц, инженерийн дэд бүтэц, эзэмшигчдийн газрын үнэлгээ гэх мэт холбогдох хүчин зүйлсийн мэдээлэл бүгд мэдээллийн сан болон нэгтгэгдсэн.

Ийнхүү тус зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажилласан захиалагч байгууллага, салбар бүрийн эрдэмтэн зөвлөхүүд болон идэвхи санаачлагатай ажилласан хамт олон, шинжээчид, гэрээт судлаач нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.