“Булган – үйлдвэрлэл технологийн төвийн ТЭЗҮ” боловсруулах зөвлөх үйлчилгээ

“Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг өнгөрөгч 2019 онд Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газрын захиалгаар тус аймагт байгуулагдах үйлдвэрлэл технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулан, хүлээлгэн өглөө.

Зөвлөх баг үйлдвэрлэл технологийн паркийг байгуулах төслийг хөгжлийн нөөц боломж, эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй, цаг хугацаа, техник технологи, хүний нөөцийн чадавхын хувьд бодит ажил болгон хэрэгжүүлэх боломжийн судалгааг ТЭЗҮ боловсруулах олон улсын жишиг стандартын дагуу асуудал нэг бүрээр нарийвчлан тодорхойлж, шаардлагатай тооцоо судалгаагаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн юм.

Уг зөвлөх үйлчилгээний онцлог нь үйлдвэрлэл технологийн төв ямар чиглэлд үйл ажиллагаа явуулах нь нийгмийн болоод эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байхыг оролцогч талуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага, бусад холбогдох баримт бичгийн шинжилгээ зэрэг олон төрлийн судалгааг хийсний үндсэн дээр тодорхойлсон явдал юм. Энэ нь үйлдвэрлэл технологийн паркийн цаашид хэрэгжих боломжийг илүү бодитойгоор тодорхойлсон гэж зөвлөх багийн зүгээс онцолж байна.

Зөвлөх үйлчилгээний үр дүнд Булган аймагт хангалттай төвшинд ашиглагдахгүй байгаа түүхий эд, нөөц боломж болох мал аж ахуй, түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглан, газар зүйн таатай байршлыг давуу тал болгон бүс нутгийн хэрэгцээг хангах тодорхой төрлийн 10 орчим үйлдвэрийг орчин үеийн техник, технологи нэвтрүүлэн нутагшуулах боломж буйг тооцоолон гаргалаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй