Будаг, эмүльсний зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Бид будаг болон эмүльсний зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Судалгааг хоёрдогч мэдээллийн арга ашиглан явуулсан ба сүүлийн 5 жилийн импортын тоон мэдээнд анализ хийн үр дүнг тайлагнасан. Тус судалгааны үр дүнд дараах үзүүлэлтүүд бий болсон. Үүнд:

  • Будаг, эмүльсний зах зээлийн дэлхийн чиг хандлага;
  • Монгол улсын зах зээлд худалдаалагдаж буй будаг, эмүльсний зах зээлийн багтаамж;
  • Будаг, эмүльсний зах зээлийн сегмент;
  • Будаг, эмүльсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд;
  • Сав, савлагааны төрөл, ангилал;
  • Будаг, эмүльсний зах зээлийн хэтийн төлөв.

Тус судалгааны үр дүнг сар, улирал, жилээр танилцуулан гаргаснаас гадна хэтийн төлөвийн тооцоололд Монгол улсын нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн үзүүлэлтүүд болон барилгын салбарын үзүүлэлтүүдийн нөлөөллийг тооцон гаргаснаараа онцлог юм.

Судалгааны үр дүнгээс сонирхуулахад жилд Дэлхийн зах зээлд нийт 37.27 сая тонн будаг, 128.2 тэрбум доллар эргэлддэг ба үүний 51% нь архитектур, барилга байгууламж, 24% нь аж үйлдвэр, 25% нь тусгай хэрэглээний зориулалтаар ашиглагддаг байна.

Монгол улсын хувьд авч үзвэл жилд 2.8 мянган тонн будаг, 7.2 тэрбум төгрөг эргэлддэг байна. Зэх зээлийн 35% нь Хятад, 16% нь Орос, 14%-ийн Солонгос улсаас импортолсон будаг эзэлж байна.