Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, “Шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн үзүүлэлтүүдийг тооцоолох арга зүй, мэдээлэл цуглуулах маягт, зааврыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох нь”, 2018 он

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь “Боловсрол, Шинжлэх Ухааны Яам”-ны захиалгаар “Шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн үзүүлэлтүүдийг тооцоолох арга зүй, мэдээлэл цуглуулах маягт, зааврыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох нь” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

Судалгааны хүрээнд “Шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн үзүүлэлтүүдийг тооцоолох арга зүй, мэдээлэл цуглуулах маягт, зааврыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд салбарын олон улсын судалгааг гүйцэтгэж салбарын статистик мэдээллийн урсгалын өнөөгийн байдлыг судлан, дүн шинжилгээ хийж, олон улсын стандарттай харьцуулан үнэлгээ дүгнэлт өгч, цаашид энэ салбарт дагаж мөрдөх статистикийн маягтыг шинэчлэх санал, заавар, зарим үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцоолох, статистикийн мэдээллийн арга зүйн зөвлөмж боловсрууллаа.

Өнөөдрийн байдлаар манай улс шинжлэх ухаан технологийн статистикийг 8 маягт, 246 үзүүлэлт бүхий асуулгаар бөглөдөг бөгөөд жил бүр ЮНЕСКО-руу нэгтгэл мэдээллийг илгээдэг. ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн асуулга нь  1579 үзүүлэлтээс бүрдэх бөгөөд одоо мөрдөгдөж буй ШУТ-ийн статистикийн мэдээллээр 901 үзүүлэлтийг бөглөх боломжтой байгаа бол 678 үзүүлэлтийг бөглөж чаддаггүй байна.

Дээрх асуудлуудаас үндэслэн төслийн баг нь олон улсын стандарт болон Монгол Улсын дотоодын онцлогт уялдуулан 5 маягт 1724 үзүүлэлт бүхий маягтын саналыг боловсруулсан болно.

Төслийн судалгааг санаачлан, хамтран ажилласан Боловсрол, шинжлэх ухааны яам, төслийн судалгааг санхүүжүүлсэн Шинжлэх ухаан технологийн санд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй