Боловсролын салбарт зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Бид Улаанбаатар хотын боловсролын салбарын үйл ажиллагаа, эрэлт, нийлүүлэлт болон өндөр зэрэглэлийн хувийн бүрэн дунд боловсролын сургуулиудын зах зээл, хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус зэрэглэлийг тогтоохдоо сургалтын төлбөр, сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын хөтөлбөр, суралцагчдын чадамж, нэмэлт үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлон гаргасан.

Тус судалгааны үр дүнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргасан. Үүнд:

  • Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын өнөөгийн байдал, топ сургуулиуд;
  • Төлбөртэй сургуулиудын өнөөгийн байдал, хүчин чадал;
  • Эцэг эх, хүүхдүүдийн сургуулиудад хандах хандлага;
  • Төлбөртэй сургуульд суралцагчдын эцэг эхчүүдийн зан төлөв, сэтгэл ханамж.

Тус судалгаа нь Улаанбаатар хотын 233 сургууль, 7470 бүлэг, 11084 багш ажилчид, 234.7 мянган сурагчдын статистик мэдээлэлд тулгуурлан гаргасан ба эдгээр үзүүлэлтийг улсын болон хувийн сектор, дүүрэг, хороо, үйл ажиллагааны төрөл, сургалтын төлбөр, хүүхдүүдийн амжилт, гадаад, дотоод орчин зэрэг үзүүлэлтүүдээр нарийвчлан судалсан. Мөн эцэг эхчүүдийн төлөөллөөс түүвэр судалгаа болон фокус бүлгийн ярилцлагын судалгааг хийж гүйцэтгэсэн.