БНСУ-ын аялал жуулчлалын талаарх судалгаа – 2

Бид БНСУ-ын ЭСЯ-ны харьяа КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын захиалгаар БНСУ-ын аялал жуулчлалын талаарх судалгааны 2-р үе шатны судалгааг амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны гол зорилго нь иргэдийн БНСУ-руу аялах сонирхол, тус улсад чиглэсэн аяллын бүтээгдэхүүн тэр дундаа эрүүл мэндийн аяллын талаарх санаа бодлыг сонсох, гарсан үр дүнг нэгдүгээр шатны судалгааны үр дүнтэй харьцуулах, үнэлэлт дүгнэлт гаргахад оршсон. Судалгаанд Улаанбаатар хот болоод бүсийн төлөөлөл болох 4 аймгийг хамарсан 20-иос дээш насны гадаад аяллын туршлага бүхий иргэдийг хамруулсан.

Уг хүрээнд иргэдийн БНСУ-ын аялал жуулчлалын талаарх мэдлэг хандлага, аяллын туршлага, эрүүл мэндийн аяллын тухай, мэдээлэл авдаг эх сурвалж, аялах хүсэлтэй бүс нутаг, газар, үзвэр үйлчилгээний нэр, гадаад аяллын төлөвлөгөө зэрэг байгууллагын зүгээс шийдвэр гаргахад шаардлагатай чухал мэдээллүүдийг цуглуулж, нэгдүгээр шатны судалгааны үр дүнтэй харьцуулж үр дүнг боловсруулсан.

Судалгаанд суурилсан үр дүнг эрхэмлэн бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж буй КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй