БНСУ-ын аялал жуулчлалын талаарх судалгаа

Бид БНСУ-ын ЭСЯ-ны харьяа КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын захиалгаар “БНСУ-ын аялал жуулчлалын талаарх судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны гол зорилго нь БНСУ-ын аялал жуулчлалын талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, цаашид Солонгос Улсад чиглэлтэй Монгол аялагчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд оршсон. Судалгаанд Улаанбаатар хот болоод бүсийн төлөөлөл болох 4 аймгийг хамарсан 20-иос дээш насны гадаад аяллын туршлага бүхий иргэдийг хамруулсан. Уг хүрээнд иргэдийн БНСУ-ын аялал жуулчлалын талаарх мэдлэг хандлага, судалгаанд хамрагдагчдын аяллын туршлага, БНСУ-д чиглэлтэй аяллын бүтээгдэхүүний тухай, мэдээлэл авдаг эх сурвалж, аялах хүсэлтэй бүс нутаг, газар, үзвэр үйлчилгээ зэрэг байгууллагын зүгээс шийдвэр гаргахад шаардлагатай чухал мэдээллүүдийг цуглуулж, үнэлэлт, дүгнэлт өгсөн.

Судалгаанд суурилсан үр дүнг эрхэмлэн хамтран ажлласан КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй