Бизнес эрхлэгчдийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа

Бид бүхэн “Мастер түншлэл” ХХК-ийн захиалгаар “Бизнес эрхлэгчдийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ.

Судалгаанд УБ хотод үйл ажиллагаа явуулж буй 17 төрлийн худалдааны чиглэл, 14 төрлийн үйлчилгээний чиглэлийн бизнес эрхлэгчид хамрагдсан. Бизнес эрхлэгчдээс шинээр барих гэж буй худалдаа, үйлчилгээний төвийн концептийн тест, хүсэж буй ХҮТ-ийн бүтэц, зохион байгуулалт, ХҮТ-д тавигдах тусгай деталь шаардлага, техник үзүүлэлт мөн 1 м.кв-ыг худалдан авах, түрээслэх боломжтой дээд, доод үнийг тус тус тодруулсан. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгч бүрд ХҮТ-ийн концептийг танилцуулж, тусгай бэлтгэсэн асуултуудаар тест хийсэн ба тэдний худалдан авах, түрээслэхээр сонирхож буй талбайн хэмжээ, байршлуудыг үнийн мэдрэмжээс нь хамааруулан эрэлт, хэрэгцээг нь тодорхойлсон. Ингэснээр зах зээл дээрх талбайн болон байршлын эрэлт, түүнд төлж чадах үнэ мөн ХҮТ-д тавьж буй шаардлагуудыг нарийвчлан тодорхойллоо.

Судалгаанд үндэслэн шийдвэр гаргахыг эрхэмлэсээр ирсэн “Мастер түншлэл” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй