“Бизнесийн орчин – 2010” судалгааг хийлээ

Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн “Эдийн Засгийн Бодлого Судлал Нийгэмлэг”–ийн захиалгаар “Бизнесийн орчин–2010” судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааг Улаанбаатар хот болон бүх аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21,020 аж ахуйн нэгжийг төлөөлүүлэн, 810 аж ахуйн нэгжийг хамруулан явуулж, амжилттай дууслаа.

Судалгаагаар дэд бүтэц, ажиллах хүчин, банк, санхүүгийн үйлчилгээ, эрх зүйн орчны бизнесийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл, түүнчлэн Засгийн Газраас зарласан “Бизнесийн орчныг шинэчлэх жил”-ийн үр нөлөөг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх мэдээллийг цуглуулсан нь онцлог байлаа.