Бид MSPA-AP -ийн албан ёсны гишүүн боллоо

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй компани MSPA-AP (Mystery shopping professionals’ association – Asia/Pacific) буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн холбооны Ази, номхон далайн орнуудын салбарт элслээ.

MSPA нь 4 бүсэд (North America, Europe, Asia/Pacific and Latin America) нийт 300 орчим гишүүн байгууллагатай бөгөөд мэргэжлийн түвшний, олон улсын стандартад нийцсэн Нууц худалдан авалтын судалгааг хүргэх зорилгын хүрээнд ажилладаг.

Нууц худалдан авалтын судалгаа нь бэлтгэгдсэн #нууцхэрэглэгч/ #худалданавагч үйлчилгээний салбараар үйлчлүүлж, үйлчилгээний хүртээмж, чанар нь стандартад нийцэж байгаа эсэхийг ажиглалтын аргаар судалдаг судалгаа юм. Энэхүү судалгаа нь үйлчлүүлэгчийн бодит туршлага болон үйлчилгээний шинж чанарыг хэрэглэгчийн нүдээр харж үнэлдэгээрээ үйлчилгээний байгууллагуудад чухал ач холбогдолтой байдаг. #mystertyshopping Mystery Shopping Professionals Association Asia Pacific

Энэ судалгаа болон тус холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу. https://www.mspa-ap.org/

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.