Бид “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ын  найм дахь удаагийн хуралд оролцлоо

Монгол Улс Сэргээгдэх Эрчим Хүчний, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний баялаг нөөцтэй орон. Тиймдээ энэхүү салбарыг хөгжүүлэхийн тулд тус салбарынхан жил бүр форум зохион байгуулдаг.

Энэ жилийн хурлыг зохин байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл ажилласан бөгөөд, түүнчлэн эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.  Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, GWEC-н БНХАУ дахь салхины эрчим хүчний салбар хариуцсан дарга Лимин Чиао, Эрчим хүчний яам стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж болон гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл оролцож Сэргээгдэх эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцлээ.  2017 оны хувьд тус салбарынхны хувьд ололт амжилттай, томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн жил болж үргэлжилж байгааг онцолсон. Корпорэйт хотел энд Конвеншн центр”-т 5 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан тус форумаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх арга зам, өнөөгийн тулгамдсан асуудал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг багасгах арга зам, шинэ шилдэг дэвшилтэд технологийг нэвтрүүлэх эрчим хүчний эх үүсвэрийн үр ашиг, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт зэргийг хэлэлцээд ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулсан юм.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.