Зуны урин дулаан цаг ирж буй энэ сайхан өдрүүдэд манай хамт олон ажлын алжаалаа тайлан Төв аймгийн Борнуур суманд байрлах АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД-эд очин, уулын аялал хийгээд ирлээ.
Хийдтэйгээ танилцсаны дараа голын эрэг дээр түр саатан, шорлог, мини хорхог хийж зооглон, хөгжөөнт тоглоомууд тоглон нэг өдрийг хамт олны эерэг уур амьсгал дор зугаатай өнгөрүүллээ.
Эрч хүчээр дүүрэн ажиллаж, хамтдаа ихийг хийж бүтээдэг цоглог залуусынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх