Sica LLC - БИДНИЙ ТУХАЙ
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
15304
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15304,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

БИДНИЙ ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

Эс Ай Си Эй ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдан, нийтэд SICA нэрээрээ танигдсан. Бид эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааны бүтээгдэхүүн, үйлчилгээг байгууллагуудад мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг. Компанийн үйл ажиллагааны голлох чиглэл нь судалгаа бөгөөд төслийн менежмент, мониторинг үнэлгээ, сургалт, зөвлөгөө өгөх чиглэлд ажилладаг ууган зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж ажилласаар байна. Тухайлбал, ухаалаг утас, таблет ашиглан онлайнаар судалгаа авах систем, компьютерийн програмд суурилсан утсаар судалгаа авах “Call center” төв, газар зүйн мэдээллийн системд суурилсан вэб програм зэргийг дурдаж болно. Үйлчлүүлэгчдээ дээдэлсэн, чанарыг эрхэмлэсэн байгууллага байхын төлөө ажиллан жил ирэх тусам нөөц бололцоо, чадавхиа сайжруулан судалгаа, шинжилгээний салбарт баттай байр сууриа эзэлж чадсан. Эс Ай Си Эй ХХК нь дотоодын төдийгүй олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний итгэлийг хүлээсэн бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүн нь үйлчлүүлэгчдэд маань шинэ боломж, хөгжил дэвшлийг авчирдаг гэдэгт бид эргэлздэггүй.

Эс Ай Си Эй ХХК-ийн бэлгэ тэмдэг нь компанийн өнгө төрх, хөгжил дэвшил, аз хийморийг бэлгэдсэн тэмдэг, туг байна.

ТЭМДЭГ

Компанийн тэмдэг нь 4 зүг, 8 зовхисоос нэгдэн нийлж буй шийдэл дундаас зөв зүйтэйг гаргахын бэлгэдэл бүхий гүн өнгөтэй сум, зогсолтгүй эргэлдэх, өсөн дэвжих хөдөлгөөнийг бэлгэдсэн зөв эргэлт бүхий хас тэмдэг, судлах зүйл болон хамтын ажиллагааны өргөн цар хүрээг илтгэсэн хязгааргүй огторгуйн дүрслэлийг оруулж өгсөн. Өнгө нь сэтгэхүйн бэлгэдэл болсон аливаа юмс үзэгдлийн зүй тогтол, учир шалтгааныг илэрхийлэгч мөнх ногоон байна.

ТУГ

Тугны суурь өнгө нь тогтвортой, шударга, итгэлтэй байдлыг илэрхийлсэн цагаан өнгөтэй бөгөөд төв хэсэгт нь компанийн тэмдэг байрлуулсан байна.

УРИА

Таныг амжилтад хөтөлнө

ЗОРИЛГО

Судалгаа, шинжилгээнд суурилсан бизнесийн боломжийг үйлчлүүлэгчиддээ бий болгож, чанарыг эрхэмлэсэн, салбартаа тэргүүлэгч байгууллага байна.
ХАМТ ОЛОН

Чадварлаг, мэргэшсэн, бүтээлч хамт олон.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

ЗӨВЛӨХ БАГ

УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ

АРГА ЗҮЙН БАГ

БИЗНЕС ХӨГЖЛИЙН
ГАЗАР

СУДАЛГААНЫ
ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
ГАЗАР

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН
ГАЗАР

БҮТЭЭГДЭХҮҮН, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЛБА

СУРГАЛТЫН АЛБА

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ АЛБА

Утсаар мэдээлэл цуглуулах
CATI төв

Онлайн судалгааны
CAWI төв

МЭДЭЭЛЭЛ  БОЛОВСРУУЛАЛТЫН АЛБА

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН АЛБА

МЭДЭЭЛЛИЙН САН, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБА

САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Бидний хийсэн судалгааны ажлууд
АЖЛЫН ОРЧИН

Тав тухай орчин нь бүтээмжид шууд нөлөөлнө.