Бетон зуурмагийн зах зээлийн судалгааг хийлээ

Намир группийн охин компани болох Мехлопат ХХК-ийн захиалгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бетон зуурмагийн компаниудын тооллого судалгааг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Бетон зуурмагийн компаниудын хэрэглэж буй цементийн хэрэглээ, татан авалтын хэмжээ, худалдан авах арга хэлбэр, захиалга, хүргэлт, татан авалтын өнөөгийн байдал болон бетон зуурмагийн үйлдвэрүүд, цемент нийлүүлдэг байгууллагын хамтын ажиллагаа, тэдэнд өгч буй үнэлгээ, нийлүүлэгчийн давуу болон сул тал, хүсэн хүлээж буй борлуулалтын дараах үйлчилгээ зэргийг судалгаагаар тодруулсан.

Мөн судалгааны хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бетон зуурмагийн компаниудын байршлыг газар зүйн мэдээллийн системд тэмдэглэн, холбогдох фото зураг, голлох мэдээллийг багтаасан мэдээллийн санг захиалагчид хүлээлгэн өгсөн юм.