Барометр судалгаа хийлээ

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн Барометрийн судалгаа-2017”-ийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс 11 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.Тус судалгааны зорилго нь ойрын нэг жилийн хугацаанд 2018.01-2018.12/ хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг мэргэжил, салбар, байршил бүрээр тодорхойлон, боловсрол сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангах явдал байлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 26.10.1 дүгээр заалт “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлэлтийн богино болон урт хугацааны төлөв байдлыг судлах, хэтийн тооцоо боловсруулах” заалтыг хэрэгжүүлэх үүднээс энэхүү судалгаа нь өндөр ач холбогдолтой юм. Судалгааг ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 2507 ААНБ-ыг хамруулсан. Энэхүү судалгаанд идэвхитэй хамрагдаж бидний ажилд дэмжлэг үзүүлсэн нийт ААНБ-уудаа талархлаа илэрхийлье.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.