Барилгын компаниудын ашиглаж буй хаалганы зах зээлийн судалгааг хийлээ

ПР, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эн Эс Эм Эй” ХХК-ийн захиалгаар барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хаалганы хэрэглээ, худалдан авах зан төлөвийг судаллаа.

Судалгааг энгийн санамсаргүй түүврийн аргыг ашиглан зохион байгуулсан бөгөөд мэдээлэл цуглуулалтыг нүүр тулсан ярилцлагын аргаар 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 10-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Түүврийн үндсэн нэгж нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт байрлах барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 компани байсан.

Судалгаагаар барилгын компаниудын одоо ашиглаж буй хаалганы сонголт, хаалганы төрөл, хаалга тус бүрийн онцлог, нийлүүлэгч компаниудын талаарх мэдээллийг авч үзсэн. Мөн манай улсад хаалга нийлүүлж буй брэндийн талаарх мэдлэг, сонголтод нөлөөлөгч хүчин зүйлсийг нарийвчлан судалсан юм.

Дотор хаалга, гаражийн автомат хаалга, галын хаалга, хамгаалалтын хаалга, тусгай зориулалтын хаалга, үйлдвэрлэлийн зориулалтын хаалга болон шилэн хаалт, цонхны хаалт зэргээр ангилж төрөл бүрээр нь нарийвчлан судалсан нь үр дүнтэй ажил болж чадсан.

Тус судалгааг захиалагч байгууллага маань барилгын компанийн стратеги, маркетингийн төлөвлөгөөг боловсруулах суурь мэдээлэл болгон ашиглах ач холбогдолтой юм.