Аялал жуучлалын салбарын нийслэлийн нийгэм, соёлын нөлөөллийн судалгаа

Нийслэлийн аялал жуулчлалын газрын захиалгаар “Аялал жуулчлалын салбарын нийслэлийн нийгэм, соёлын нөлөөлөл” судалгааг хийж гүйцэтгэлээ.

Судалгааг өрхөд суурилсан түүвэр судалгаа болон жуулчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ–ыг хамруулсан чанарын судалгааны аргаар тус тус зохион байгууллаа. Түүвэр судалгааг пропорциональ магадлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулсан бөгөөд судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 984 иргэдийг хамруулав. Харин чанарын судалгааг ганцаарчилсан ярилцлагын аргаар аялагч, жуулчдын түлхүү үйлчлүүлдэг салбарыг хамруулан 50 ААНБ–ын төлөөллийг оролцуулсан.

Энэхүү судалгаа нь манай улсад анх удаа хийгдсэн ба өмнөх аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байсан судалгаануудтай харьцуулахад аялал жуулчлал нь орон нутгийн оршин суугчдад нөлөөлдөг эсэх, тэдгээрийн ая тухтай, тайван амьдрах нөхцөл, нийгмийн харилцаа, соёлын байдалд хэрхэн нөлөөлөл үзүүлж байгааг илрүүлэн гаргаснаараа онцлог юм.

Нийгэм, соёлын нөлөөллийг нийт 28 дэд үзүүлэлтээр тодорхойлсон бөгөөд аялал жуулчлалын салбар нь нийслэлийн нийгэм, соёлын салбарт эерэгээр нөлөөлж байна гэсэн үр дүн гарлаа.

Уламжлалт соёл, түүхээрээ бахархах бахархал, үнэлэмж, үндэсний урлаг, соёлын хөгжил, гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийн чанар хүртээмж зэрэг үзүүлэлтүүд аялал жуулчлалын салбарын нөлөөгөөр маш сайн хөгжиж байгаа хэмээн иргэд эерэг хандлагатай байсан. Харин аялал жуулчлалын салбар нь биеэ үнэлэх байдал, архи тамхи мансууруулах бодисын хэрэглээ, хог хаягдал, орчны дуу чимээ, гэмт хэрэг, аюулгүй байдлын түвшинд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байна.

Ийнхүү Та бүхэнд тус судалгааны дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн ерөнхий чиг хандлага хэсгээс хүргэж байна, танилцана уу.

Дэлгэрэнгүйг: Delhiin-ayalal-juulchlal_webnews_SICA