Архивын үйлчилгээний лавлах, мэдээллийн нэгдсэн санг сайжруулах төсөл

Архивын үйлчилгээний лавлах, мэдээллийн нэгдсэн санд оруулах лавлагаа үйлчилгээний зөвлөмжийн цахим агуулга боловсруулах судалгааны ажил гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны зорилго нь иргэн, хуулийн этгээдийн архивын байгууллагаас лавлагаа мэдээлэл авах урсгалыг үр ашигтай болгон, бусад төрийн болон төрөлжсөн архивд хадгалагдаж буй баримт, олгож буй лавлагаа, үйлчилгээний талаар мэдээллийг нэг цонх, нэг системээр авах боломжийг бүрдүүлэх архивын үйлчилгээний нэгдсэн лавлах, мэдээллийн хуудас боловсруулахад оршино.

Тус судалгааг Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 38 архивын байгууллагыг судалгаанд хамруулсан бөгөөд эдгээр байгууллагуудаас дараах мэдээллийг онлайн судалгааны аргыг ашиглан цуглуулж гарын авлага боловсруулан ажиллаа. Үүнд:

  1. Байгууллагын талаарх мэдээлэл
  2. Лавлагаа, үйлчилгээний үзүүлдэг салбар бүрийн мэдээлэл
  3. Тухайн архивын байгууллагаас үзүүлдэг лавлагаа, үйлчилгээ бүрийн мэдээлэл
  4. Лавлагаа, үйлчилгээ авах иргэн, ААНБ-ын бүрдүүлэх материал, төлөх төлбөр хураамж түүний зөвлөмж
  5. Тухайн архивын байгууллагат хадгалдаж буй хөмрөгийн мэдээлэл зэрэг маш нарийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг бүрчлэн авсан болно.

Энэхүү АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЛАВЛАХ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН-гийн сайжруулалтад оруулах мэдээлэл, зөвлөмжийг боловсруулах судалгааны ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Азийн сан ОУБ, хамтран ажиллаж арга зүйн дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн архивын газар, архивын байгууллагуудыг идэвхжүүлж бидний судалгааны ажлыг дэмжин ажилласан Архивын ерөнхий газар, нийт судалгаанд хамрагдсан  төрийн болон төрөлжсөн архивын байгууллагуудын ажилтан, албан тушаалтнууддаа гүн талархал илэрхийлье.

Та бүхний тусламж дэмжлэггүйгээр энэхүү судалгааг явуулах боломжгүй байлаа. Хамтран ажилласан явдал баярлалаа.

Бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин дэлгэрэх болтугай…