Аж үйлдвэрийн яамны хэрэглэгчийн үнэлгээ хийх судалгааг үндэсний хэмжээнд зохион байгууллаа

Тус судалгааны зорилго нь Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдалд үнэлгээ хийх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал зөвлөмж боловсруулахад оршино.

“Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх” судалгааг Үндэсний хэмжээнд зохион байгуулж, нийт 520 иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулав. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд үргэлжилсэн.

Яамны үйл ажиллагааны чиглэлээр 8 дэд үзүүлэлт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд 10 дэд үзүүлэлт, орчины тохижилт, албан хаагчдын харилцааны чиглэлээр 5 дэд үзүүлэлт, үйлчилгээний чанар, хүртээмжийн чиглэлээр 2 дэд үзүүлэлт, нийт 25 үзүүлэлт тус бүр дээр хэрэглэгчдээр үнэлгээ хийлгэж, аж үйлдвэрийн салбарт мөрдөгдөж буй 9 хуулийн тухай мэдлэг, мэдээллийг тодруулсан.

Яамны хамгийн амжилттай хэрэгжүүлж буй ажлаар ЖДҮ-ийг дэмжиж ажиллаж байгаа байдал, төсөлд хамруулж хөнгөлөлттэй зээл олгож буй байдал, үндэсний үйлдвэрлэлийн нэмэгдүүлж байгаа зэргийг хэрэглэгчид онцгойлон дурдасныг дуулгахад таатай байна.

Хамтран ажилласан Аж үйлдвэрийн яамны хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.