“Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллого” сургалт явагдаж байна

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийт гэр хорооллын өрхүүдийн зуух, түлшний хэрэглээний бүртгэл, тооллогын мэдээлэл цуглуулах ажилтныг бэлтгэх сургалт 2014 оны 05 дугаар 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Гэр хорооллын өрхүүд төдийгүй, гэр хорооллын аж ахуйн нэгж байгууллагууд бүхэлдээ хамрагдах энэхүү томоохон хэмжээний тооллого нь Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хариуцлагатай ажилд сонгогдон ажиллах болсон нийт мэдээлэл цуглуулах ажилтнууддаа амжилт хүсье…