Авто тээврийн газраар үйлчлүүлэгчдийн “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа-2012” сэдэвт судалгаа хийлээ

Авто тээврийн газрын захиалгаар “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа-2012” сэдэвт судалгааг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Судалгааны үр дүнгээр тус газрын үйлчилгээний чанар, стандартад хэрэглэгчдийн өгч буй үнэлгээ өмнөх оноос харьцангуй өссөн дүнтэй гарсан. Энэ нь АТГ-ын үйл ажиллагаа хэрэглэгчдэд хүрч буйн нэг илэрхийлэл юм.

Энэхүү судалгаа нь сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлохдоо хэрэглэгчийн өгч буй үнэлгээг тэдний хүлээлтээр жигнэж тооцдогоороо онцлог байлаа.